Монгол, Хятадын эрдэмтэд хамтран цусны цочмог хавдрын эмчилгээний шинэ хувилбарыг бүтээв

Монгол, Хятадын эрдэмтэд хамтран цусны цочмог хавдрын эмчилгээний шинэ хувилбарыг бүтээв


   Монгол, Хятадын эрдэмтэд хамтран “Хүнцэлд тэсвэртэй цусны цочмог хавдрын эмчилгээнд гурван валенттай хүнцлийн исэл ба интерферон альфа хавсарсан үйлдлийн механизмыг судлах нь” төслийг 2021–2025 онд амжилттай хэрэгжүүлж дуугасан талаар ШУА мэдээллээ. Төслийг Хятадын талаас профессор Наранмандура, Монголын талаас академич Ш.Болд нар удирдан гүйцэтгэсэн байна. Судалгааны үр дүнгээр гурван валенттай хүнцлийн исэл (AsO)-ийг интерферон α (IFN)-той хавсран хэрэглэхэд цусны цочмог хорт хавдрын эмэнд тэсвэржилтийг бууруулж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх боломжтой болохыг тогтоожээ. IFN нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлж, PML/RARα уургийн задралыг дэмжсэнээр эмэнд тэсвэртэй APL-ийн эсийг устгах үйл явц хурдассан байна. Энэ судалгаа нь уламжлалт анагаах ухаанд олон зуун жилийн турш хэрэглэгдэж ирсэн хүнцлийг орчин үеийн шинжлэх ухааны аргаар судалсан инновацын ач холбогдолтой ажил болж, үр дүнд нь цусны хорт хавдраар нас барах эрсдэлийг бууруулж, эмчилгээний өртгийг багасгах боломжийг нээжээ. Судалгааны үр дүнг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүд болох "The Natural Products Journal" болон "Drug Resistance Updates" сэтгүүлд нийтэлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.